Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад ойр орчмын 50м газарт цэвэрлэгээ тогтмол хийх талаар шаардлага тавьж ажиллаж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 02 дугаар Монголд Зочлох жил болгон зарлсантай холбогдуулан “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний тухай албан даалгаврын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын тушаалын дагуу Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа Аж ахуй нэгж, байгууллагуудын ойр орчмын 50м газарт их цэвэрлэгээг тогтмол хийх, ангилан ялгах хогийн савтай болгох, хог шатаахгүй байх, нүхэн жорлонг ашиглалтаас хасах талаар шаардлага тавьж ажиллаж байна.

Хуваалцах