Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ аймгийн байгаль орчны салбарын албан хаагч нартай уулзалт хийв.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тус аймгийн БОАЖГазар, МАНУТХГНХЗахиргаа, Хөх сэрхийн нурууны УТХГНХЗахиргаа, УЦУОШТөв болон СДОАнгийн албан хаагч нартай уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонсож, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ойн хөнөөлт шавжаас урьдчилан сэргийлэх, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, нүхэн жорлонгоос салах зэрэг үүрэг чиглэл өглөө. Мөн БОАЖСайд Б.Бат-Эрдэнэ байгаль орчны салбарт олон жил ажиллаж, байгаль орчноо хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчдад БОАЖЯамны жуух бичиг болон тэргүүний ажилтанаар шагнаж урамшуулав.

“Наурыз”-ын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт 2 дах жилдээ хүрэлцэн ирж буй Б.Бат-Эрдэнэ сайдад тус аймгийн байгаль орчны салбарын хамт олны зүгээс хурдан удмын морь болон мөнгөн хазаар бэлэглэж, дурсгалын зураг авахуулав.

Хуваалцах