Алтанцөгц, Баяннуур сумданд хяналт шалгалт хийж ажиллав.

БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын даргын баталсан 01/05 тоот “Ан агнах, барих, худалдах, худалдан авах, тээвэрлэх, байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай, 01/04 тоот “Ой, байгалийн ургамал, ойн дагалт баялаг түүж бэлтгэх, худалдаалах, тээвэрлэх байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай”, аймгийн БОАЖГ-ын даргын баталсан 02 тоот “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжуудын дагуу Алтанцөгц, Баяннуур сумдын нутаг дэвсгэрт аймгийн БОАЖГ-ын дарга ахалсан байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчдын бүрэлдэхүүнтэй 2023 оны 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд хяналт шалгалт хийж ажиллав. Хяналт шалгалтаар тухайн газар нутагт оршин суудаг иргэдэд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс загасны үржлийн үе эхэлж байгаатай холбогдуулан хууль бусаар загас, ан амьтан агнахгүй байх, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа эхэлж байгаа талаар заавар зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөрчил гарахаас урьдчилан сэргийлүүлж ажиллалаа.

Иймд иргэдийн анхааралд Ойн сан бүхий газарт ил гал гаргахгүй байх, амралт зугаалгаар явахгүй байх, хаврын хуурайшилтын үед хүн бүр хариуцлагатай байж, байгаль эхээ хамгаалъя, загасны үржлийн үед хууль бусаар загас агнахгүй байхыг сэрэмжлүүлэн анхааруулж байна.

Хуваалцах