Баяннуур сумын төв гудамж талбай, нийтийн эдэлбэр газарт ил задгай хаясан хог хаягдлыг цэвэрлүүлэх, зөрчлийг арилгуулах үүрэг даалгавар өгч биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 02 дугаар Монголд Зочлох жил болгон зарлсантай холбогдуулан “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний тухай албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах зорилгоор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчид, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй 2023 оны 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Алтанцөгц, Баяннуур сумдад хяналт шалгалт хийх явцад Баяннуур сумын төв гудамж талбай, нийтийн эдэлбэр газарт ил задгай хаясан хог хаягдлыг цэвэрлүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон ба тус сумыг хариуцсан байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийтийн эдэлбэр газарт ил задгай хаягдсан хог хаягдлыг цэвэрлүүлэх, зөрчлийг арилгуулах үүрэг даалгавар өгч биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.

Хуваалцах