БАЙГАЛИЙН АМЬТАН, УРГАМЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР

Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг байгалийн амьтан, ургамлыг хамгаалах өдөр хэмээн дэлхийн олон улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг. 1973 оны 3 дугаар сарын энэ өдөр “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенцыг /CITES/ баталсан бөгөөд манай улс 1995 онд нэгдсэн юм.

НҮБ-ын Ерөнхий ассемблейн 68 дахь хуралдаанаар 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг дэлхийн өнцөг булан бүрт байгалийн ургамал, амьтныг хамгаалах, зохистой ашиглах, тэдгээрийн үнэ цэнийг таниулах мэдлэгийг дээшлүүлэхээр арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болсон. Зэрлэг амьтдын тоо толгой цөөрч, устах аюулд орж байгаагийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны бохирдол, хууль бус ан агнуур, уур амьсгалын өөрчлөлт юм.

Хуваалцах