“ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ” СЭДЭВТ АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БОАЖГазар, Насан туршийн боловсролын төвтэй хамтарсан удирдамжийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 15-наас 2022 оны 04 дүгээр сарын 1-нийг хүртэл “Эх дэлхийгээ хайрлая” сэдэвт аян зарласан. Тус аяны хүрээнд аймгийн төвийн 1,3 дугаар ерөнхий боловсролын сургуулийн эко клубын сурагчдад “Тогтвортой хөгжлийн боловсрол” олгох, байгаль орчныг хамгаалах дадал хэвшлийг бий болгох, Эх дэлхийгээ хайрлан, хамгаалахад сургах, өсвөр үеийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх зорилгоор “Ногоон хөгжил”, “Хөрсний бохирдол”, Эко жорлон”, “Ус чандмань эрдэнэ”, “Хог хаягдлын хор уршиг” сэдвүүдээр хичээл зааж, сургалт зохион байгуулан ажиллаа.

Хуваалцах