Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хурал боллоо.

Өнөөдөр/2023.06.30/ аймгийн ИТХ-ын даргын ажлын өрөөнд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилтийн талаар хурал боллоо. Уг арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг дарга А.Камелият, Татварын хэлтсийн дарга Т.Фестиваль, аймаг дахь Төрийн Аудитын газрын ахлах аудитор Д.Назгүл, Аудитор С.Нурлан, Х.Еркебулан, Б.Үүрэнтуяа, Х.Манаргүл, аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Маргулан, ХБТХОХэлтэсийн мэргэжилтэн А.Айтуган, Х.Манаргүл Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн С.Мандат, мэргэжилтэн И.Жулдыз, Б.Гүлжан, Н.Болатхан нар оролцов. Хуралаар аймаг дахь Төрийн Аудитын газрын ахлах аудитор Д.Назгүл, аудитор Х.Манаргүл нар тус аймгийн байгалийн нөөц ашигласны төлбөрийн 2021, 2022 оны орлого болон зарцуулалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 43, 02 дугаар тогтоолоор баталсан журмын хэрэгжилтэд хийсэн аудитын дүнг танилцуулав.

Хуваалцах