Толбо нуурын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулав.

БОАЖСайдын 2022 оны Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний тухай 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Толбо сумын Засаг даргын тамгын газартай хамтран тус сумын байгалийн үзэсгэлэнт газар болох Толбо нуурын эрэг болон зам дагуух хогийн цэгүүдийн хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулав. Иймд иргэд, аялагчдын анхааралд: Хог хаягдлын тухай хуулийн 10.3.5-т заасны дагуу “Хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаях”-гүй байхыг уриалж байна. Хог хаягдал”Байгальд биш машиндаа” Эх орондоо хоггүй аялцгаая!!!

Хуваалцах