Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, Сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт цаг үеийн байдалтай холбогдуулан цахим сургалт зохион байгууллаа.

 Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, 13 сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Байгаль орчны чиглэлээр гарсан хууль тогтоомж, стандарт, журам, дүрэм зэргийг сурталчлан таниулах, мэдлэг олгох, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор цахим сургалтыг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, дараах чиглэлээр мэдээлэл өгч ажиллав. Үүн:

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хяналт шалгалтын ажлыг хийх.
  2. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн “Хяналт шалгалт хийх нийтлэг журам батлах тухай” 479 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг баримталж ажиллах.
  3. Албан үүргээ гүйцэтгэж явсан үед дүрэмт хувцсаа тогтмол өмсөх.
  4. Авлигын зөрчлөөс ангид байх.
  5. Нийтээр дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдлөг болгож ажиллах.
  6. Шалгасан зөрчлийн талаар бүртгэл хөтлөх /баталгаажуулан зураг авах/.
  7. Байгаль орчинтой холбоотой хууль тогтоомжийг сайтар судалж, эрх зүйн мэдлэгээ байнга дээшлүүлж байх.
  8. БОАЖГ-ын даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлж ажиллах.
  9. БОАЖГ-ын дарга бүх сумдын байгаль хамгаалагчдын ажлыг сайжруулах, тогтмол мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах чиглэлээр холбогдох улсын /ахлах/ байцаагч, мэргэжилтнүүдэд үүрэг болгов.
Хуваалцах