Ховд голын эргийн хог хаягдлыг цэвэрлэв.

“ACT for women” төслийн хүрээнд Ерөнхий боловсролын лаборатори 2-р сургуулийн багш, сурагчид “ECO HIKING+ENGLISH SPEAKING” явган аялал хийнгээ Ховд гол орчмын хогыг түүж бусдадаа байгальд хогоо хаяхгүй байхыг уриалж ажиллав. Сайн дурын ажилд БОАЖГазар болон МАНУТХГХЗахиргааны орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Марина, С.Жадыра нар болон хүүхдүүдэд хог хаягдал, түүний байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар мэдээллээр хангаж, сурталчилгааны материал тарааж, ХТАлба хогны машин гаргаж хамтарч ажиллаа.

Хуваалцах