“Балбалтас” Чулуу боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв

2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон БОАЖЯ-ийн Салбарын хяналтын газрын даргын баталсан 01/14 тоот удирдамжийн дагуу аймгийн БОАЖГазар, Өлгий сумын байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчид аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Балбалтас” Чулуу боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд 2023 оны 05-р сарын 26-ний өдөр 01.1.4 кодтой “Үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудас”-аар төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг хийж, эрсдэлийг үнэлж ажиллав. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна.

Хуваалцах