Аймгийн төвд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа “Өлгий-Ойл” ХХК-ийн ШТС-ын үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг хийв.

2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон БОАЖЯ-ийн Салбарын хяналтын газрын даргын баталсан 01/14, 01/06 тоот удирдамжуудын дагуу аймгийн БОАЖГазар, Өлгий сумын байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчид хамтарч аймгийн төвд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа “Өлгий-Ойл” ХХК-ийн ШТС-ын үйл ажиллагаанд 2023 оны 05-р сарын 24-ний өдөр 01.1.4 кодтой “Үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудас”-аар төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг хийж, эрсдлийг үнэлж ажиллав. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна.

Хуваалцах