БАРУУН БҮСИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ АЖИЛЛАДАГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН “ОЛУУЛАА НЭГДЭЖ АСУУДЛАА ШИЙДЬЕ”  ЧУУЛГА УУЛЗАЛТ

Говь-Алтай, Ховд, Баян-өлгий, Увс аймгуудын Байгаль орчны салбарт ажилладаг эмэгтэйчүүд анх удаа уулзаж ажлын онцлог давуу тал, бахархал үнэт зүйлээс гадна бэрхшээл саадыг хэрхэн даван туулах арга замыг ярилцах замаар олон нийтийн анхаарлыг татах, төслийн санаа боловсруулах зорилгоор 02-р сарын 25,26 өдрүүдэд Өлгий хотод зохион байгуулагдлаа. Уг уулзалтад Говь-Алтай аймаг, Ховд, Баян-өлгий, Увс аймгийн БОАЖГ, ТХГН, Сав газар, Ойн газар, Цаг уур байгаль орчны  чиглэлээр ажилладаг төсөл хөтөлбөрийн газрын эмэгтэйчүүд, урилгаар Эмэгтэйчүүдийн холбоо, БОАЖЯ-ны төлөөлөл  нийт 150 гаруй хүн оролцов.

Уг уулзалтыг санаачлан зохион байгуулсан Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) -ийн Монгол дахь хөтөлбөрийн газарт баярласан талархсанаа илэрхийлье!!!

Хуваалцах