БАРУУН БҮСИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ДАРГА, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН УВС АЙМГИЙН УЛААНГОМ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Баруун бүсийн хэмжээнд Байгаль хамгааллын бодлого, хууль эрх зүйн хэрэгжилтийг хангаж ажиллах, хамтын ажиллагааг сайжруулах, байгаль хамгааллын бодлогоо харилцан уялдаатай төлөвлөх, чиглэлийн албан хаагчдын туршлага солилцох, чадавхжуулах зорилгоор Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтнүүдийг хамарсан зөвлөгөөн Увс аймагт зохион байгуулсан.

✅Зөвлөгөөнөөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар аймгийн хэмжээнд байгаль орчны чиглэлээр хэрэжиж буй төсөл, онцлог арга хэмжээний талаар танилцуулж, мэргэжилтнүүд хооронд туршлага солилцон ажиллав.

✅Уг арга хэмжээнд манай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат холбогдох мэргэжилтнүүдтэй хамт оролцлоо.

Хуваалцах