Аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг ТЭС ПЕТРОЛИУМ ХХК, ХӨРС АВТО СЕРВИС ХХК нь ариун цэврийн шаардлага хангасан нийтийн 6-н ЭКО 00-той боллоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу нийт ШТС-уудад хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандарт шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламж, ангилан ялгах хогийн сав байгуулах талаар үүрэг, чиглэл өгч, холбогдох улсын байцаагчийн 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн 04-06-034/138 дугаар албан шаардлагыг хүргүүлэн ажилласан юм. Уг шаардлагын дагуу аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй ТЭС ПЕТРОЛИУМ ХХК нь ариун цэврийн шаардлага хангасан 3-н Эко 00, ХӨРС АВТО СЕРВИС ХХК нь ариун цэврийн шаардлага хангасан 3-н Эко 00 тус тус ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна.

Хуваалцах