Баяннуур, Алтанцөгц сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамт тус сумуудад үйл ажиллагаа явуулж буй ШТСтанцуудад үүрэг, чиглэл өгч ажиллав.

Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.6 дахь заалт болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Баяннуур, Алтанцөгц сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамт тус сумуудад газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулж буй ШТСтанцуудад 2022 оны 10 дугаар сарын 25-наас өмнө хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандарт шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламж, ангилан ялгах хогийн сав байгуулах талаар үүрэг, чиглэл өгч ажиллав.

Хуваалцах