Насан туршийн боловсролын төвтэй хамтарч сургалт зохион явуулж байна.

“Хог хаягдал ба түүний менеджмент-, “Хог хаягдлын хор уршиг, ангилан ялгах, дахин боловсруулахын ач тус- сэдвүүдээр аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах болон дунд ангийн сурагчдад Насан туршийн боловсролын төвтэй хамтарч сургалт зохион явуулж байна. Уг сургалтын зорилго нь сурагчдын хог хаягдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, байгаль эх дэлхийдээ ээлтэй иргэнийг төлөвшүүлэх юм. Өнөөгийн байдлаар сургалтанд Өлгий сумын 1, 2, 3 дугаар ЕБСургуулиуд болон Алтай, Буянт, Баяннуур, Улаанхус, Алтанцөгц сумдын 470 гаруй сурагчид оролцов.

Хуваалцах