Баяннуур, Ногооннуур, Толбо, Цэнгэл сумын байгаль хамгаалагчид шинэ унаатай боллоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, тус аймгийн Засаг даргын хооронд байгуулсан 2022онд хамтран ажиллах гэрээнд албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн төсвөөс 4 сумын байгаль хамгаалагчдыг шинэ мотоциклтой болгохоор тусгагдсан байдаг. Өнөөдөр уг мотоциклуудыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон БОАЖГ-ын дарга Ш.Марат нар Баяннуур, Ногооннуур, Толбо, Цэнгэл сумын байгаль хамгаалагчдад гардуулж өглөө. Ингэснээр манай байгууллагын 20 байгаль хамгаалагчид унаатай болж байна.

Хуваалцах