ХОЛИВОЛ ХОГ, АНГИЛБАЛ БАЯЛАГ нэрт уралдаан зохион байгуулж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, БОАЖСайдын 2022оны 02 дугаар албан даалгавар, Аймгийн Засаг даргын 2022 оны 06-р сарын 03-ны өдрийн А/377 дугаартай Хоггүй Цэмцгэр Өлгий аян зохион байгуулах захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өлгий сумын багуудын нийгмийн ажилтан, ард иргэдийн дунд 2022 оны 8-р сарын 31-нээс 2022 оны 09-р сарын 15-ны өдрийн хооронд “ХОЛИВОЛ ХОГ, АНГИЛБАЛ БАЯЛАГ нэрт уралдааныг аймгийн ЗДТГазартай хамтран зохион байгуулж байна.

Зорилго: Хог хаягдлын тухай хуулийг сурталчлах, байгаль орчноо цэвэрлэх, дахин боловсруулах хог хаягдлыг байгальд шууд хаяхгүйгээр эргүүлэн ашиглах, дахин боловсруулах хог хаягдлыг ангилан ялгаж хаяж сургахад оршино.

Уралдаанд оролцогчид заагдсан хугацаанд өөрсдийн багийн ард иргэд, аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудтай хамтарч дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгаж цуглуулан Хот тохижуулах албаны хашаанд хүргүүлэн ажиллана.

Шагналын сан:

нэгдүгээр байр: Өргөмжлөл, 350 мянган төгрөг, гарын бэлэгтэй

хоёрдугаар байр: Өргөмжлөл, 250мянган төгрөг, гарын бэлэгтэй

гуравдугаар байр: Өргөмжлөл, 150 мянган төгрөг гарын бэлэгтэй

Уралдааны дэлгэрэнгүй мэдээллийн талаар БОАЖГ-ын мэргэжилтэн М.Маринад холбогдоно уу. Холбоо барих утас: 99535577

Хуваалцах