БОАЖСайдын 2023 оны 02-р сарын 28-ны өдрийн 02 дугаар албан даалгавар болон Хоггүй Өлгий дээд хөтөлбөр Бугат суманд хэрэгжиж байна.

БОАЖСайдын 2023 оны 02-р сарын 28-ны өдрийн 02 дугаар албан даалгаварын хүрээнд гаргасан аймгийн БОАЖГазрын даргын А/03 дугаар тушаал, Бугат сумын Засаг даргын А/28 дугаар захирамжийн дагуу тус сумын БОХУБайцаагч Г.Тилеубек, байгаль хамгаалагч М.Мереке, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд болон багийн дарга нараас бүрдсэн ажлын хэсэг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргасан 20 ажилчдын хамт сумын 5 багийн нутаг дэвсгэрт цэвэрлэгээний ажлыг 5 хоног хийхээр төлөвлөө гарган эхний ээлжид Улаантолгой/2-р/ багийн нутаг дэвсгэрийн Цагааннуур, Улаанбайшинт чиглэлийн засмал замын хоёр талын эзэнгүй хог хаягдал, мал амьтны сэг зэмийг бүрэн цэвэрлэж, сумын нэгдсэн хогийн цэгт хүргүүлэн, устгал хийх ажлыг зохион байгуулав.

Хуваалцах