Толбо суманд БОАЖСайдын 05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Усны сав бүхий газрыг бохирдлоос хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээг зохион байгуулах тухай” 05 дугаар албан даалгаврын хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Толбо сумын нутаг дэвсгэрт Өвөл болон Хаврын цагт үхэж хорогдсон мал амьтны сэг зэмийг устгаж, халдваргүйжүүлэх ажлыг сумын Мал эмнэлгийн тасгийн албан хаагч нартай хамтран хийж гүйцэтгэв.

Хуваалцах