Буянт суманд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр БОАЖГазрын дарга Ш.Марат болон мэргэжилтнүүд тус сумын ард иргэдэд Амьтны тухай, Усны тухай, Ой тухай, Хог хаягдлын тухай, Байгалийн нөөц ашигласны тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн БОАЖСайдын 02,06 дугаар албан даалгавар, Хоггүй Цэмцгэр Өлгий аяны хүрээнд аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар тус тус товч танилцууллаа.

Ард иргэд уг өдөрлөгт идэвхтэй оролцож, сумын хэмжээнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан модны байдал, Буянт голоос зөвшөөрөлгүй их хэмжээгээр ахуйн зориулалтаар агнагдсан загас, гүний худгийн зөвшөөрөл болон бусад асуудлаа танилцуулан асуулт асууж, холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авлаа.

Хуваалцах