Алтай, Буянт суманд үйл ажиллагаа явуулж буй ШТСтанцуудад үүрэг, чиглэл өгч ажиллав.

Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.6 дахь заалт болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар албан даалгаврын дагуу Алтай, Буянт суманд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулж буй ШТСтанцуудад 2022 оны 10 дугаар сарын 25-наас өмнө хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандарт шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламжийг байгуулах талаар үүрэг, чиглэл өгч ажиллав.

Хуваалцах