Буянт сум энэ жил ан амьтанд зориулан 10 удаа био техникийн арга хэмжээ авч ажиллав.

Баян-Өлгий аймгийн Буянт сум 2023 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд нийт 62.8 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж, одоогийн байдлаар зэрлэг ан амьтанд зориулан 10 удаа био техникийн арга хэмжээ авч ажиллав.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Буянт сум хариуцсан Байгаль хамгаалагч, БОХ-ын улсын байцаагч, Нармандах нөхөрлөлтэй хамтран камер байршуулан, хяналт тавих ажлыг зохион байгууллаа.

Хуваалцах