“Цамбагарав констракшн”ХХК-ийн Өлгий хотын “А” бүсэд орших эзэмшлийн газарт хуримтлагдсан хог хаягдыг цэвэрлүүлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчид “Цамбагарав констракшн” ХХК-ийн Өлгий хотын “А” бүсэд орших эзэмшлийн газарт хуримтлагдсан их хэмжээний хог хаягдлыг ачиж, зайлуулах талаар үүрэг даалгавар өгсний дагуу тус компанийн эзэмшил газарт ил задгай хаясан хог хаягдлыг ачиж зайлуулах ажлыг хийж гүйцэтгүүлэв.

Иймд иргэн, аж ахуй нэгж, байгууллагын анхааралд Хог хаягдлын тухай хуулийн 10.2.4. дэх заалтад “Хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх”гэж заасны дагуу хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна.

Өмнө

дараа

Хуваалцах