“ВИОФИН-II” төсөлтэй хамтран ЗДТГазын ХБТХОХэлтэс, БОАЖГазар, аймгийн Татварын хэлтэс, ГХБХБГазрын холбогдох мэргэжилтэн, сумдын БОХУБайцаагч, байгаль хамгаалагч нарт Байгалийн нөөц ашигласны төлбөрийн талаар сургалт зохион байгууллаа.

БОАЖЯам, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж буй “ВИОФИН-II” төсөлтэй хамтран ЗДТГазын ХБТХОХэлтэс, БОАЖГазар, аймгийн Татварын хэлтэс, ГХБХБГазрын холбогдох мэргэжилтэн, сумдын БОХУБайцаагч, байгаль хамгаалагч нарт Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 02 дугаар тогтоолоор баталсан “БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАХ ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫН ХЭСГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ”-хэрэгжилт, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөө, зарцуулалтын мэдээллийн сангийн талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Төслийн сургагч багш нар www.eic.mn/finance системтэй хэрхэн ажиллах, байгалийн нөөц ашиглалтын төлөвлөлт, орлого, давсан орлогын зарцуулалтын мэдээллийг хэрхэн системд оруулах, хянах, тайлагнах талаар дэлгэрэнгүй зааварчилгаа өгч ажиллав.

Хуваалцах