ЖЭЙ СИ АЙ ИХ ХҮРЭЭ САЛБАР БАЙГУУЛЛАГА ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон Ирээдүй” төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор тус аймгийн Ерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн сурагчдад “Ногоон ирээдүй” сэдэвт сургалт зохион байгуулах, 1000 ширхэг мод тарихад JCI Их Хүрээ салбар байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг төсөл нь 21 аймагт хэрэгжих ба хаалтыг 2023 оны 9-өөс 10 дугаар сарын хооронд зохион байгуулж, аймаг тус бүрийн төсөлд хамрагдсан сурагчдын сошиал орчинд хамгийн идэвхтэй олон тооны давлагааг үүсгэсэн, бодит нөлөөлөл үзүүлсэн аймгийг шалгаруулан орчин үеийн хамгийн их борлуулалттай байдаг 2000 номыг бэлэглэх аж.

Хуваалцах