ӨЛГИЙ СУМЫН ТӨВИЙН ХОВД ГОЛЫН ЭРГИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 сарын 28-ны өдрийн Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний тухай 04 дүгээр албан даалгаврын хүрээнд 03 сарын 02-ны өдөр аймгийн БОАЖГазар, Өлгий сумын ЗДТГазар, МАНУТХГХЗахиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан/WWF/-гийн Монгол дах хөтөлбөрийн газар болон МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбартай хамтарч Өлгий сумын төвийн Ховд голын эргийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн төвийн Төрийн болон Төрийн бус 64 байгууллагын 500 гаруй албан хаагчид оролцон 12 тонн хог хаягдлыг цэвэрлэж нэгдсэн хогийн цэгт буулгаж ажиллав.

Хуваалцах