“Ирвэсийн эх нутаг 2023” арга хэмжээг зохион байгуулав.

Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрийг угтан 2023 оны 10 дугаар сарын 20-21 өдөр “Ирвэсийн эх нутаг 2023” арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монгол алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран амжилттай зохион байгуулав.

“Ирвэсийн эх нутаг” зургийн нээлт, Сурагчдын парад,Гэр бүлээрээ ирвэс хамгаалах ажилд оролцох, Open mic арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд баруун 4 аймгийн 27 сумын 81 сурагч, 27 багш мэргэжилтнүүд оролцов.

Хуваалцах