“Цэвэр-цэмцгэр-Өлгий” аяны хүрээнд ААНэгж байгууллага албан хаагч, ажилтан, ЕБСургуулийн сурагчдад сургалт зохион байгуулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2022 оны 02 дугаар албан даалгавар, Аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/368 дугаартай “Цэвэр-цэмцгэр-Өлгий” аян зохион байгуулах захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд Хог хаягдлын тухай хуулийг бүх түвшинд сурталчлах, байгаль орчноо цэвэрлэх, дахин боловсруулах хог хаягдлыг байгальд шууд хаяхгүйгээр эргүүлэн ашиглах, дахин боловсруулах хог хаягдлыг ангилан ялгаж сургах зорилгоор Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн, нэгж байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд аймгийн ЗДТГазар, БОАЖГазар, Өлгий сумын ЗДТГазар, МАНУТХГНХЗахиргаа хамтран удирдамж гаргаж аймгийн төвийн 10 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын 120 албан хаагч, ажилтан, 12 ЕБСургуулийн 700 гаруй сурагчдад болон Алтай, Сагсай, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур сумуудаас 400 гаруй сурагчдад сургалт зохион байгуулж, сурагчдад брошюр болон урамшууллын ном тарааж ажиллав.

Хуваалцах