Ногооннуур сумын Хавцлын булгийн эхийг хашиж, хамгаалах ажил хийгдлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тус аймгийн Засаг даргатай байгуулсан 2022 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу энэ жил Баяннуур сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших Устын рашаан, Ногооннуур сумын Хавцлын булаг, Алтанцөгц сумын Чихэртэйн булагуудын эхийг хамгаалж, орчныг тохижуулах тендер зарлагдсан. Тендерт шалгарсан НУРБАХ ХХКомпани одоогийн байдлаар Ногооннуур сумын Хавцлын булгийн эхийг техникийн тодорхойлолтод заасны дагуу хашиж хамгаалан, орчныг тохижуулсах ажлыг гүйцэтгэсэн байна.

2021 онд Толбо, Дэлүүн, Булган,  сумуудад тус бүрд нэг ширхэг булаг шандын эхийг хамгаалах, тохижуулалт хийгдсэн болно.

Хуваалцах