Сагсай суманд төрийн албан хаагч нарын дунд “ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЭЛТЭЙ АМЬДАРЦГААЯ” сэдэвт байгаль орчны хууль тогтоомжийг сурталчилсан АСТ тэмцээнийг 2023 оны 04 сарын 26-ний өдөр Сагсай сумын Засаг даргын тамгын газар, Насан туршийн боловсролын сум хариуцсан ажилтантай хамтран байгууллаа.

✅Уг тэмцээн Багийн танилцуулга, мэндчилгээ, хошин шог, бүтээлч ажил, асуулт хариулт, Гэрийн даалгавар гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд тэмцээнд нийт 7 байгууллагын албан хаагч болон сумын иргэд , зохион байгуулагч нар оролцлоо.

✅Байгаль орчны хууль тогтоомжийг сурталчлах иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд зохион байгуулагдсан тус тэмцээнд багууд идэвхтэй оролцож, өөрсдийн хуулийн мэдлэг, оюун ухаан, чадвараараа өрсөлдөж, тэргүүн байрыг Дотуур байрны “Мөлдир булах” баг, дэд байрыг Сургуулийн “Эко жастар” баг, гутгаар байрыг ЗДТГ-ын “Байгаль эх” баг эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Хуваалцах