Аймгийн ЗДТГазрын хурлын танхимд “ХУУЛЬ БУСААР АН АГНАХ, ОЙ, БАЙГАЛИЙН УРГАМАЛ БЭЛТГЭХ, ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ МӨРДӨН ШАЛГАХ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба болон Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Гаалийн газар, Хил хамгаалах 0165 болон 0285 ангийн холбогдох албан хаагчдад 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “ХУУЛЬ БУСААР АН АГНАХ, ОЙ, БАЙГАЛИЙН УРГАМАЛ БЭЛТГЭХ, ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ МӨРДӨН ШАЛГАХ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтаар сургагч багш нар “Хууль бусаар ан агнах, мод, байгалийн ургамал бэлтгэх гэмт хэргийн ойлголт, мөрдөн шалгах ажиллагаа, илрүүлэх арга тактик, нотлох баримт бүрдүүлэх арга зүй, бодит жишээ”, “Амьтны тухай хууль, Ургамлын тухай хууль, Ойн тухай хууль зөрчих, зөрчлийн шинж ба хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, анхаарах асуудал”, “Гэмт хэрэг, зөрчилд тавих прокурорын хяналт” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээнд манай БОАЖГазрын БОХУАБайцаагч Х. Жантөре, БОХУБайцаагч Т.Бауыржан, Б.Шөген, Дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Н.Болатхан, Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагч А.Дамысбек, Бугат сум хариуцсан байгаль хамгаалагч М.Мереке, Алтанцөгц сум хариуцсан байгаль хамгаалагч С.Бердимурат нар оролцов.

Хуваалцах