Толбо нуурын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.

Толбо сумын Засаг даргын санаачилгаар Толбо нуурын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэж, сумын нэгдсэн хогийн цэг дээр буулгаж ажлыг тус сумын байгаль хамгаалагч холбогдох хүмүүстэй хамтран хийж дууслаа. Уг ажлыг зохион байгуулахад хамтарч туслалцаа үзүүлсэн “Дөрвөн Бэрх амралтын газрын хамт олонд баярласан талархлаа илэрхийлье. Иймд Толбо нуурт амарч зугаалахаар ирсэн ард иргэд хогоо ил задгай газарт хаяхгүйгээр, буцаагаад авч явахыг уриалж байна.

Хуваалцах