Өлгий сумын 9-р багийн эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэж байна.

БОАЖСайдын 2022 оны 02 дугаар албан даалгаврыг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргын 2022.06.03-ны өдрийн А/377 дугаартай Хоггүй Цэмцгэр Өлгий аян зохин байгуулах захирамж, Хоггүй цэвэр Баян-Өлгий дээд хөтөлбөрийн хүрээнд Өлгий сумын 9-р багийн эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, тухайн багийн айл өлхүүдэд орчин тойрны 50метрийн зайтай газрын хог хаягдлыг байнга цэвэрлэж байх талаар шаардлага тавьж, мэдэгдэх хуудас тарааж ажиллаж байна.

Иймд ард иргэд хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1.2.5-д заасны дагуу хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолойд, нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт, хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хог хаяхгүй байхыг уриалж байна.

Хуваалцах