УЛААНХУС СУМАНД АЖИЛЛАА.

БОАЖГазрын дарга болон холбогдох мэргэжилтнүүд Улаанхус суманд ажиллаж, салбараас явуулж буй бодлогын хэрэгжилттэй танилцав. Тус сумын газар нутгийн ихэнх хэсэг нь аялал жуулчлалын бүст хамаардаг учир анхаарах асуудал олон юм. Жишээ: Алтайн Таван богд руу явах зам дагуу хог ихтэй, зарим газар нь цөлжилтөд өртсөн юм. Гэхдээ сумын удирдлагууд орон нутгийн төсвөөс хөрөнгө босгож, дээрх асуудлуудыг шат дараатай ажиллахаар төлөвлөөд байгаа талаар танилцуулав.

Бусад сумуудтай харьцуулахад ихэнх газраа Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамруулсан нь давуу тал юм.

Ажиллах үеэр тус сумын байгууллага тус бүрийг ангилан ялгах хогийн савтай болгох санал тавьсныг сумын удирдлага нааштай хүлээн авснаа илэрхийлэв.

Усны хувьд жил бүр газрын усны тооллого явуулан, ус ашиглагч иргэн ААН байгууллагууд усны дүгнэлт гаргуулан, зөвшөөрөл авахуулах талаар зөвлөмж хүргүүлэн ажиллав.

Тухайн сумд ажиллаж байгаа байгаль хамгаалагч нарт ажилаа эржимжүүлж, хариуцлагатай ажиллах талаар үүрэг даалгавар өгсөн.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус суманд мод тарих газрын байдалтай газар дээр нь очиж танилцаж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Хуваалцах