Улаанхус сумын Согоог багын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд ажиллаа.

✅Аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/125 дугаар захирамжийн дагуу БОАЖГазрын дарга болон холбогдох мэргэжилтнүүд Улаанхус сумын Согоог багын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд тус сумын Засаг дарга К.Багдаулет, аймгийн БСШУГазрын мэргэжилтэн З.Нургул нартай хамт ажиллаа.

✅Тус сургууль 2022онд ашиглалтад орсон шинэ сургуультай, одоогийн байдлаар 70 гаруй багш, 400 гаруй сурагчтай үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт сурагчдын 50 хувь нь дотуур байранд амьдардаг юм байна. Ажиллах үеэр дараах ажлуудыг зохион байгуулан ажиллав.

✅Тус сургуулийн багш, ажилтнуудаас сэтгэл ханамжийн асуулга авч, сургуулийн болон багийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, бэрхшээлүүдийн талаар саналыг сонсож, танилцав.

✅Ахлах ангийн сурагчдад Хог хаягдал, Ус, Хөрсний бохирдол, Цөлжилтийн талаар сургалт зохион байгууллаа.

✅Тухайн сургуулийн дотуур байрны нөхцөл байдалтай танилцаж, түүнд амьдарч буй хүүхдүүд болон ажилчдын саналыг сонсож, үүдийн хоол, байрны тохижилтын талаар харилцан ярилцав.

Уг арга хэмжээг тухайн сургуулийн албан хаагчид хүлээн авч, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв. Сургуулийн хувьд спорт заал ашиглах боломжгүй хуучирсан, химийн болон компьтерийн танхимд нэмж төхөөрөмж оруулах шаардлагатай, сурагчдын сурах бичиг ном хангалтгүй оройтож ирдэг, ихэнх сурагчид багын төвөөс хол малчин айлын хүүхдүүд учраас хичээл их тасалдаг зэрэг асуудлуудыг хөндөж, тус сургуультай хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллахаар шийдвэрлэв.

✅Багш, ажилтнуудын саналыг нэгтгэн дээд шатны холбогдох байгууллагууд болон сум орон нутгаас сонгогдсон төлөөлөгчдөд уламжилхаар болсон.

✅Согоог багын хогийг стандартын дагуу шийдвэрлэхэд сумын Засаг даргаас газрын асуудлыг шийдвэрлэхээр болсон.

✅Багш нарын мэдлэг, чадавхыг дээшлүүлэхийн тулд аймаг болон Улаанбаатар хотоос чадварлаг багш сурган хүмүүжүүлэгчдийг урин авч ирэн заах арга зүйн хичээлүүд оруулах саналыг нь хүлээн авч хамтран ажиллахаар тохиролцов.

✅Бид аймгийн эхний 10 шилдэг болон ногоон эко сургууль болохоор зорилт тавьж ажиллахаар болов.

✅Тус сургуульд БОАЖГ-аас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих 300 ширхэг тарьц, суулгац өгөхөөр шийдвэрлэсэн юм.

Хуваалцах