УЛААНХУС СУМЫН СОГООГ БАГИЙН 2-Р СУРГУУЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО.

Аймгийн Засаг даргын А/125 дугаар захирамжийн дагуу БОАЖГазарт хуваарилагдсан Улаанхус сумын Согоог багийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд оролцон тус сургуульд аймгийн үзэсгэлэнт газар болон ховор ан амьтны 40 ширхэг зураг бэлэглэв. Сургуулийн сурагч, ард иргэдэд хууль, тогтоомж сурталчилгааны материал, сонин, ном тарааж, нээлтийн арга хэмжээнд аймгийн ХДТеатрын дуучин О.Алтанбекийг оролцуулж, ая дууны🎶 мэндчилгээ дэвшүүлэв.

Хуваалцах