✅Аймгийн БОАЖГ, МХГ, ЦГ, Өлгий сумын ЗДТГ, Бугат сумын ЗДТГ-аас 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хамтарсан хяналт шалгалт хийх тухай удирдамж гарган ажиллаж байгаа юм.

✅Цаг агаар дулаарч барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан Бугат сумын Ховд голын сав газраас зөвшөөрөлгүй хайрга олборлох зөрчил байнга гарч байгаа учир, холбогдох байгууллагуудын дарга, албан хаагч нар санал солилцон, тухайн газарт хөдөлгөөн мэдрэгч камер байршуулан, тогтмол 24 цагаар постод гарч, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хамтран зохион байгуулахаар болов.

Хуваалцах