Хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн зөрчлийг илрүүлэв

Ногооннуур сумын 3 дугаар багаас зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэн зөрчлийг илрүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтын дагуу арга хэмжээ авч ажиллав.

Иргэдийн анхааралд: Ойгоос мод бэлтгэхэд авах зөвшөөрөл

Алхам 1. Иргэн нь Ойн тухай хуулийн 20.1.4 заалтын дагуу түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргана.

Алхам-  2. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох 184 дүгээр тогтоолын дагуу өөрийн ахуйн зориулалтаар ашиглах түлээ болон хэрэглээний модны хэмжээг м–ээр тооцон төлбөрөө тушаана.

Алхам- 3. Ойн анги /байхгүй бол тухайн сумын байгаль хамгаалагч/ нь төлбөрөө төлсөн иргэний баримтыг үндэслэн Ойн тухай хуулийн 34.1 дэх заалтыг үндэслэн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгоно.

Алхам- 4. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээ хүлээн авсан иргэн нь мод бэлтгэх газрын хариуцсан багийн байгаль хамгаалагчид бүртгүүлж, мод тээвэрлэлтийн хяналтын хуудас аван, байгаль хамгаалагчийн хяналтан доор модоо бэлтгэнэ.

Хуваалцах