Хууль бус тарвага тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэв

Байгаль орчны хяналтын улсын (ахлах) байцаагчид авто тээврийн газарт хот хоорондын нийтийн тээврээр зорчих зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалт хийх явцад иргэн   А-ийн ачаа  тээшнээс тарвага илрүүлж , уг зөрчилтэй холбогдуулан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4   дэх заалтаар торгох шийтгэл ногдуулж нөхөн төлбөр тавьж ажиллав..

Иймд ард иргэдийн анхааралд: Тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Хуваалцах