Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор БОАЖЯ-ны Салбарын улсын Ерөнхий байцаагчийн баталсан удирдамж болон аймгийн БОАЖГ, Автотээврийн төвийн дарга нарын хамтарч баталсан удирдамжуудын дагуу хяналт шалгалт хийж ажиллав

Цаг үеийн байдалтай холбогдуулан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор БОАЖЯ-ийн Салбарын улсын Ерөнхий байцаагчийн баталсан 01/02 тоот удирдамж болон аймгийн БОАЖГ, Автотээврийн төвийн дарга нарын хамтарч баталсан 01 дугаар бүхий удирдамжуудын дагуу аймгийн БОАЖГ-ын Байгаль орчны хяналтын улсын / ахлах/ байцаагч, байгаль хамгаалагчид, Өлгий сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч нар хамтарч 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өдөр бүр хот хоорондын нийтийн тээврээр зорчигчдын ачаа тээш, дайвар ачаануудад үзлэг шалгалт хийх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Шалгалтаар зорчигч тээвэр, иргэдэд хууль бусаар ан амьтан, загас, шувуу агнахгүй байх, ангийн гаралтай түүхий эд, байгалийн ургамал, ашигт малтмал тээвэрлэхгүй байх чиглэлээр таниулга хийж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлүүлэн ажиллаж байна.

Хуваалцах