“Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

Аймгийн БОАЖГазрын байгаль орчны хяналтын улсын / ахлах/ байцаагчид болон Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч нар хамтран 2024 оны 02-р сарын 21-ний өдөр Хот хоорондын нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдэд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид хот хоорондын нийтийн тээврээр зорчигчдын ачаа тээш, дайвар ачаануудад үзлэг шалгалт хийх, иргэдэд хууль бусаар ан амьтан, загас, шувуу агнахгүй байх, ангийн гаралтай түүхий эд, байгалийн ургамал, ашигт малтмал тээвэрлэхгүй байх чиглэлээр сэрэмжлүүлэх, заавар зөвлөмж өгөх талаар санал бодлоо солилцов.

Хуваалцах