“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН” СУРГАЛТ

БОАЖЯамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн II/III үе шатны хүрээнд 2022оны 07 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд зохион байгуулсан Байгаль хамгаалагчдад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт болон ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг илрүүлэх эрүүл  мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт БОАЖГазар, МАНУТХГНХЗахиргаа, Хөх Сэрх нурууны ДЦГазрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид оролцов.

Тус ажлыг БОАЖЯ, ХНХЯ-тай хамтран 2022 оны 03 дугаар сарын “Бид байгаль хамгаалагчид” чуулганаас гарсан “Зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд байгаль хамгаалагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цогц мэдлэг олгох, хууль эрх зүйн мэдээллээр хангах, тэдний дунд зонхилон тохиолдож буй (ажил, мэргэжлээс шалтгаалсан) өвчлөлийг эрт илрүүлж зөвлөгөө өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх зорилготой юм.

Уг сургалтыг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм. MNS 4969:2000 стандарт”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 тоот тушаал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн  сургагч багш нар сургалтыг удирдан явуулж, дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өглөө. Үүнд:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбогдох хууль эрх зүйн ерөнхий ойлголт
  • Үйлдвэрлэлийн осол хурц хордлогоос урьдчилан сэргийлэлт
  • Ажлын байран дахь осол өвчлөлд хүргэх аюулыг таньж илрүүлэх мэдээлэх, урьдчилан сэргийлэх
  • Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, түүний төрөл ангилал
  • Эрсдэлийг үнэлэх аюулыг арилгах тухай ойлголт
  • Мэргэжлээс шалтгаалах өвчлөл үүсгэж болзошгүй ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг таньж илрүүлэх урьдчилан сэргийлэх тухай ойлголт
  •  Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ түүний ач холбогдол
  • Осолд өртөгсдөд  үзүүлэх  анхны тусламж

Сургалтад оролцсон бүх хүмүүст тус ажлыг зохион байгуулагчдын зүгээс сертификат олгов.

Хуваалцах