Хот тохижуулах албанд Хаягдал хуванцар сав нягтруулан шахах төхөөрөмжийг хүлээлгэж өглөө.

Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Хаягдал хуванцар сав нягтруулан шахах төхөөрөмжийг орон нутагт нийлүүлэх ОББҮХ2020-69Г дугаарт гэрээний дагуу Өлгий сумын Хот тохижуулах албанд Хаягдал хуванцар сав нягтруулан шахах төхөөрөмжийг хүлээлгэж өглөө. Уг төхөөрөмж нь 380вольтоор ажилдаг ба 60тнн даралтаар 0,6м3 хэмжээтэй 100-250кг жинтэй хуванцар савыг нягтруулан шахах хүчин чадалтай юм. Өнөөдрөөс эхлээд Хот тохижуулах алба дахин боловсруулах боломжтой хог хаягдлуудыг цуглуулж Улаанбаатар хотод хог хаягдал дахин боловсруулдаг үйлдвэрүүдэд хүргүүлж ажиллахаар боллоо.

Иймд Аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд дахин боловсруулах хог хаягдал болох хуванцар сав, шил, 0,035мм-ээс зузаан гялгар уут, лаазыг Өлгий сумын Хот тохижуулах албанд хүлээлгэж өгч хог хаягдлыг багасгахад хувь нэмрээ оруулахыг хүсье!!!

Хуваалцах