Цэнгэл суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, түймэр гарсан шалтгааныг тодруулахаар хуулийн байгууллагууд ажиллаж байна.

Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн Улаан үзүүр хэмээх газарт энэ сарын 6-ны өдөр хээрийн түймэр гарсан тухай өгсөн дуудлагын дагуу тус сумын Онцгой байдлын байгууллагын гал сөнөөгчид сумын байгаль хамгаалагч, сумдын мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй хамт бүрэн унтраав. Нийт 1,5 га газар шатжээ. Одоогийн байдлаар түймэр гарсан шалтгааныг тодруулахаар хуулийн байгууллагууд ажиллаж байна.

Хуваалцах