Тамхины иш түүх уралдаанд манай аймгийнхан идэвхтэй оролцож байна.

“Бөмбөрцгийн Сүмбэ хүүхдийн байгууллагаас “Аюулыг авдарлая-1 уралдааныг 21 аймагт 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 16-ныг хүртэл хугацаанд зарласан билээ. Уг уралдаанд манай байгууллагын сумуудад ажиллаж байгаа байгаль хамгаалагчид ард иргэдийг татан оролцуулж, баг бүрдүүлэн идэвхтэй оролцож байна.

Уралдаанаар Хамгийн олон сав тамхины иш түүсэн тэргүүний аймгийг тодруулах юм. Иргэд нас, хүйс харгалзахгүй гурван гишүүнтэй нэг баг бүрдүүлэн оролцоно.

Шалгаруулах журам: Хамгийн олон сав тамхины иш түүсэн гурван багийг аймаг тус бүрд шалгаруулж, урамшуулна. Нэг баг хамгийн багадаа 30 сав иш түүх бөгөөд, нэг аймгаас таван баг оролцох боломжтой.

Багууд 9 дүгээр сарын 16-ныг хүртэл Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ш.Айсулу-д / 99420444/ багийн нэрээ бүртгүүлэн цуглуулсан савтай ишээ тоолуулж хураалгана.

Шагналын сан:

Тэргүүн байр: 🥇200,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг

Хоёрдугаар байр: 🥈150,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг

Гуравдугаар байр:🥉 100,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг

Хуваалцах