Өлгий сумын төвийн эзэнгүй хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, БОАЖСайдын 2022 оны 02 дугаар албан даалгаврыг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргын 2022.06.03-ны өдрийн А/377 дугаартай Хоггүй Цэмцгэр Өлгий аян зохин байгуулах захирамж, Хоггүй цэвэр Баян-Өлгий дээд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хог хаягдлыг багасгах, хоггүй цэвэр сайхан орчныг бий болгох, иргэдийн эрүүл ая тухтай ажиллах амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр Өлгий сумын төвийн удаан жил хуримтлагдсан эзэнгүй хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг Өлгий сумын Хот тохижуулах албанд хариуцуулан цэвэрлэгээний ажил хийлгэж байна. Одоогийн байдлаар 3, 4 багийн нутаг дэвсгэрээс нийт 20 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэв. Иймд ард иргэд орчин тойрны цэвэрлэсэн газарт дахиж хог хаяхгүй байхыг уриалж байна.

Хуваалцах