Өлгий сумын 12 багийн нийгмийн ажилтан, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагын дунд зохион байгуулж байгаа “Холивол хог, Ангилбал баялаг” уралдааныг амжилттай зохион байгуулж, шилдэгүүд тодорлоо.

Аймгийн Засаг даргын 2022.06.03-ны өдрийн А/377 дугаартай Хоггүй Цэмцгэр Өлгий аян хүрээнд Өлгий сумын багуудын нийгмийн ажилтан, ард иргэдийн дунд 2022 оны 8-р сарын 31-нээс 2022 оны 09-р сарын 15-ны өдрийн хооронд “ХОЛИВОЛ ХОГ, АНГИЛБАЛ БАЯЛАГ нэрт уралдааныг аймгийн ЗДТГазартай хамтран амжилттай зохион байгуулж дууслаа.

Уг уралдаанд Өлгий сумын төвийн 12 багаас 7 баг оролцож нийт 23.5 портер шил, хуванцар, гялгар уут, лааз цуглуулсан.

Идэвх санаачилга гаргаж их хэмжээгээр дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгаж цуглуулсан эхний 3 байранд шалгарсан багуудад өргөмжлөл, гарын бэлэг болон мөнгөн шагналаар шагнав.

Мөн уралдаанд оролцсон баг бүрээс идэвхтэй оролцсон нэг иргэнд идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх ба өргөмжлөл, гарын бэлэг, нэг байгууллагаад өргөмжлөл, гарын бэлэг олгосон.

Оролцсон багууд хамгийн ихдээ 9 портер, хамгийн бага нь 50 кг дахивар цуглуулсан байна.

Хуваалцах