Хар нуур, Ховд голын сав газрын захиргаа, Толбо сумын ЗДТГазартай хамтран орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Толбо нуурын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэв.

“Монгол орноо хогноос салгая” аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар нуур, Ховд голын сав газрын захиргаа, Толбо сумын ЗДТГазрын албан хаагчид орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Толбо нуурын эрэг дагуух 4 тонн хог хаягдлыг цэвэрлэж нэгдсэн хогийн цэгт буулгаж ажиллав.

Бохирдлоос хамгаалах ажилд идэвхтэй оролцсон албан хаагчдад талархал илэрхийлье.

Иймд Толбо нуурт амарч зугаалахаар ирсэн ард иргэд хогоо ил задгай газарт хаяхгүйгээр, буцаагаад авч явахыг уриалж байна.!!!

Хуваалцах